Цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас суудлын автомашинууд хоорондоо мөргөлдсөн осол гарч, цагдаагийн байгууллага ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулахад “Тээврийн цагдаагийн албанд гурван автомашин мөргөлдсөн ослын дуудлага бүртгэгдсэн. Ослын газарт цагдаагийн байгууллагаас хэргийн үзлэг хийж, зөрчлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар автомашин осолдсон шалтгааныг мэдээлэх боломжгүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас өнөөдөр (2022.01.24) 16:00 цагийн байдлаар зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгджээ. Жолооч нар хурдаа тохируулаагүй, эгнээ байр зөв эзлээгүй зэрэг шалтгааны улмаас осол гаргаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Халтиргаа гулгаа үүсэхээс болгоомжилж нийслэлийн автозамд өнгөрсөн шөнө 02:00 цагаас хойш нэг цагийн давтамжтай 136 тонн бодис цацсан талаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээлсэн. Гэвч шөнийн цагаар цацсан давс, бодис нь халтиргаа үүсгэж байгаа тул цагдаагийн байгууллагаас жолооч нарт хурдаа тохируулахыг анхааруулав.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн