Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Дархлаажуулалтын асуудлаарх шинжээчдийн стратегийн зөвлөх бүлэг (SAGE) 5-11 насны хүүхдүүдэд Pfizer/BioNTech вакциныг хэрэглэхийг зөвшөөрлөө гэж 1-р сарын 19-ний өдрийн хурлын дараа SAGE цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, ДЭМБ-ын зөвлөх бүлэг 5-11 насны хүүхдүүдэд Pfizer/BioNTech вакцины хэрэглээг өргөжүүлэхийг зөвлөжээ. Хүүхдэд зориулсан тунг 10 микрограммаар бууруулах нь зүйтэй бөгөөд энэ нь 12-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулах тунгаас гурав дахин бага аж.
Үүний зэрэгцээ ДЭМБ-ын зөвлөх бүлэг өндөр настан, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст анхан шатны вакцин хийлгэснээс хойш 4-6 сарын дараа коронавирусын эсрэг нэмэлт вакцин хийлгэхийг зөвлөж байна.