Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Иймд гялгар уутанд түлшээ хадгалж, галдаа шууд хийж шатаахгүй байхыг Экологийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.
Ердөө 0.0025 мм-ийн зузаантай гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж.Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ингэхдээ тухайн пластик хог хаягдал нь олон жижиг бичил хэсэг болж далайн ус, газрын хөрсөнд шингэн иргэд бидний идэх хоол хүнсээр дамжин хорт хавдар гэх мэт аймшигт өвчнийг үүсгэдэг. Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий.
3 comments
terend chin unsee hiigeedel haydag neg heseg mongoor awch baigaal ged baisan shataadag hunch baihgui baihaa
Ard irged buhnurrutan bolohneee
Bid chin mongol ilsad l baih shig baih yum udahhui gereesee garahdaa zovshoorol avah yum bna daa