Microsoft-ыг үүсгэн байгуулагч, бизнесмен Билл Гейтс коронавирусийн цар тахлаас илүү аюултай байж болзошгүй шинэ цар тахал гарах магадлалтайг анхааруулжээ.
Америкийн тэрбумтны хэлсэн үгийг Financial Times сонинд нийтэлсэн байна. “Дельта”, “Омикрон” зэрэг илүү халдварлах чадвартай шинэ омгууд бий болж байгаа хэдий ч хүн төрөлхтөн үхлийн шинэ давлагаа үүсгэх илүү аюултай шинэ эмгэг төрөгчтэй урах магадлалтай хэмээжээ. Шинэ цар тахлын аймшигт үр дагавраас сэргийлэхийн тулд улс орнуудын засгийн газрууд илүү их хөрөнгө зарцуулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг Гейтс анхааруулсан байна. “Хэдэн их наядын эдийн засгийн хохирол амсахгүй байж, хэдэн тэрбум хүний амь насыг аврахын тулд хэдэн тэрбумыг зарцуулах хэрэгтэй. Энэ л хамгийн сайн даатгал” гэж Гейтс мэдэгджээ.
Харин одоо хөгжингүй орнуудын засгийн газрууд, ивээн тэтгэгчид вакцины тэгш бус хүрэлцээний асуудлыг шийдвэрлэх их хариуцлага ирснийг тэрбээр сануулжээ. Инновацийн боловсруулалтын ихэнх хэсэг нь одоо байгаа дэлхийн эрүүл мэндийн асуудалд анхаардаг гээд ХДХВ, хумхаа, сүрьеэ өвчнүүдийг вакцин боловсруулалтыг нэрлэсэн байна. Financial Times сонин Билл Гейтсийн сан, Британийн Wellcome Trust сангууд цар тахалд бэлтгэх салбарын инновацийн эвсэлд 300 сая доллар гаргасныг тэмдэглэсэн байна. Энэ сангийн ачаар бага, дунд орлоготой орнуудад вакцин хүргэх COVAX хөтөлбөр байгуулагдсан юм.
2 comments
Энэ Билл Гетс гэж нэг мөнгө нь багтаж ядсан сда үхэж далд ороосой дэлхийн хүн амаартоглоод дуусгах юм байна л даа мөнгөөр янз бүрийн вирус захиалж тараагаад араас нь вакцин шахаад л мөнгаө арвижуулаад л хогийн хүүр юм аа
Setgelgui biznes erhleg nar yamarch salbarruu orson shunaldaa hutlugdun samarch haydag. Ene bas ternii jishee. Huiten kaptlizmiin hamgiin zewuun ni ene.