ХӨСҮТ-ийн цаг үеийн мэдээлэл, зөвлөгөө өгөх хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын гавьяат эмч А.Амбасэлмаа:
“Тохиолдлын тоо ихсэж, омикроны цочмог дэгтэлт үргэлжилЖ байна. ДЭМБ-аас хийсэн хоёр удаагийн судалгаагаар эрсдлийн үнэлгээ маш өндөр гэж гарсан. Эрүүл мэндийн байгууллагын эрэлт хэрэгцээ, ачаалал ч нэмэгдэж байна. Бусад улс орнуудын судалгаа болон өөрийн улсын нөхцөл байдлаас ажиглахад эмзэг бүлэг, архаг хууч өвчтэй, вакцинд хамрагдаагүй хүмүүс өндөр эрсдэлд байна. Халдварын нууц үе маш богино буюу 2-3 хоног байна. Нууц үе хэр богино байна, төдий чинээ нэг дор бөөгнөрсөн хүмүүсийг өвчлүүлэх тохиодол нэмэгддэг. Халдварын тархалтанд нөлөөлөх нэг гол зүйл бол хавьтал болсон иргэн шинж тэмдэггүй боловч халдвар тараах эрсдэл маш өндөр байх явдал юм” гэв.