Өнгөрсөн 2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсан бөгөөд 129 нь буюу 33.6 хувь нь явган зорчигч байгаа юм.
Үүний 72 буюу 55.8 хувь нь нийслэлд, 57 буюу 44.2 хувь нь орон нутагт амь насаа алдсан байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2 хувь явган зорчигчоос нийслэлд 875 буюу 79.1 хувь, орон нутагт 220 буюу 20.1 хувь эзэлж байна. Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байна. Нас барсан хүний 55.8 хувь нийслэлд, 44.2 хувь орон нутагт, гэмтсэн хүний 86.9 хувь нийслэлд, 13.1 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.