Машин дотроо хүүхдээ суулгаад үлдээсэн ч ачилтын компанийн ажилтан машиныг нь ачжээ. Энэ талаар иргэн гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, холбогдох байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн байна.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэний автомашиныг ачжээ.
Ачилтын компанийн ажилтан бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
3 comments
hun bish boltson novshid huuhdiin ami nasand haldhiig zavdsan gej eruu uusgedegui ym uu
Deeremchid. Hench tedend durtai baihaa bolios
Энэ хүүрнүүд чинь минатай машин дэлбэрч үхвэл таарна даанч манай монгол тайван амгалан орон юм даа