Шүүхийн сахилгын хорооны анхны хуралдаан нэгдүгээр сарын 14-нд болсон. Хуралдаанаар ёс зүйгүй авирласан шүүгч нарын асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй Д.Отгонбаатарын хурал хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй юм. Харин хэргийн материалтай танилцах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гарсан билээ. Түүний дагуу өнөөдөр /2022.01.20/ Шүүхийн сахилгын хороо хуралдаж байна.
Иргэдийн зүгээс тус хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж, өнөөдөр жагслаа. Иргэдийн шаардлагын хариуд тус сахилгын хорооны зүгээс мэдээлэхдээ “Одоо сахилгын хороо зөвлөлдөж байна. Шийдвэрээ гаргаагүй байна. Шийдвэр гарч, танилцуулахад олон нийтэд нээлттэй байх болно. Байр талбай жижиг учраас хэвлэл мэдээллийнхнийг оруулах боломжгүй. Зөвхөн албан шийдвэр гарсан үед уншиж танилцуулах явц олон нийтэд нээлттэй байх болно” гэдэг харилтыг өглөө.