Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ “Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудал мөн. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг улсын их хуралд өргөн барьсан бөгөөд энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө.
Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог.
Цаашид инфляцын хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа.
Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна” хэмээв.
6 comments
Тэтгэвэр тэнцүүл нэм гээд байхын. Тэтгэврийг хамгийн шударга, нарийн тогтоодог юм билээ. Ажилласан жил, авсан цалингаас тооцдог. Авсан авснаараа, ажилласан ажилласнаараа тогтоолгоно уу гэхээс ямар ч ажил эрхлэж байгаагүй НДШ төлж байгаагүй өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхэлж НДШ-ээ төлөөгүй ажилласан жил гүй тогтоолгочихоод бусдаас ялгаад тогтоочихсон юм шиг дэмий юм бүү ярь. Солонгост 20 жил болоод ирээд 350аар л тогтоолгосон байналээшдээ. Ийм юм зөндөө байгаа.
Яг үнэн шүү. Ажилласан жил төлсөн шимтгэл маш чухал. Ямар ч ажил төрөл хийгээгүй байж тэтгэврийн насаа хүрэхээр хамгийн багаар тэтгэвэр аваад суух нь шударга бус.
Naad guulin byrhanaa boliochee shal xereggvi tuslvvd deer ix xemjeenii xurungu gargaj xend hereggvi xog bolgono deerees n ard tvmnii buhimdal vnexeer ix bnshde
Тэтгэврийн зөрүүг арилгах бол шудрага ёсонд нийцнэ.10аас 20н жилийн өмнө төрсөн өөрөө буруутай гэжүү.адил ажил ижил хугацаанд хийсэн байтал одоо тэтгэвэрт гарч бгаа хүмүүсээс хэд дахин багын авч бгааг тайлбарлаж өгнө үү
Хүүхдийн тоогоор тэтгэвэр нэмж тогтоож бгаагаа адилхан болгоочээ. 2020 оноос өмнө тэтгэвэртээ гарсан ээж нарт хүүхдийнх тоогоор нэмж өгөөчээ. Нөгөө шударга тэгш зарчим нь хаана бна? Адилхан хүүхэд төрүүлж улс орондоо үнэт капипал бий болгосон ээж, эмээ нараа хуулийн оноор нь бүү гадуурх.
1990онд ажиллаж бсан ААН.бгууллага үйлдвэрүүдийг нь булааж авч ажилчдыг нь гудамжинд гаргаад өөрсдөө байр байшинг нь түрээслэж баяжсан нөхөд одоо тэр үеийн хүмүүст нөхөн олговор өгөх хэрэгтэй.Тэтгэвэрт гарах болохор янз бүрийн тамга тэмдэг цаас нэхээд хамаг ажилласан жил хасаад шууд л хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоодог энэ шударга ёс уу?!1990оноос хойш ажилгүй болсон хүмүүст нөхөн олговор олгох хэрэгтэй.