Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Хуралдаанд Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл онцгой дэглэм тогтоосон.
Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан авсан.
Эхний өдөрт 23 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа.