Баян-Өлгий аймгийн Онцгой комисс 2022 оны анхны хурлаа хийж, аймгийн хэмжээнд тархалтын улбар шар түвшинд шилжүүлэн ажиллахаар болжээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 22-ны 08:00 цагаас эхэлж хэрэгжих дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
- Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүх төрлийн баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзүүлбэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны зах, цэцэрлэгийн үйл ажиллагаа, цахим тоглоом, спорт заал, бие бялдууржих төв, амралтын газрууд, хурим найр, болон бусад баярыг гэрийн нөхцөлд явуулах болон соёл урлагын үйл ажиллагаануудыг хориглох,
- Хурал цуглаан, ресторан, зоогийн газрууд гэх газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргасан байна.