Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам болон ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ. Түүний хувьд мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж, хоёр ялагдаад буй юм. Н.Төгсцогтын АНУ-ын боксчин Виктор “Vicious” Пасильястай тулалдахаар байсан. Гэвч Пасильяс ковидын халдвар авсан тул рингэнд гарах боломжгүй болжээ. Тиймээс Намиби улсын боксчин Сакариа Лукастай тулалдахаар болжээ. Сакариа Лукас нь 2011 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 26 тулаан хийснээс 25 удаа ялалт байгуулж, нэг удаа оноогоор ялагдаж байжээ.