Минжийн заставт УИХ-ын нэр бүхий гишүүд очсоны дараа коронавирусын халдвар гарсан гэх мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас албан мэдэгдэл гаргаж, “Гишүүдээс халдвар илрээгүй, харин хүнс тээвэрлэж очсон жолоочоос халдвар илэрсэн” гэв.
УИХ-ын гишүүд болоод ХЗДХ-ийн Дэд сайд нар чухам ямар хэргээр:
Минжийн заставт очсоныг эх сурвалжуудаас тодруулахад “Минжийн застав нь өндөр ууланд, ойн дунд байдаг ба хууль бусаар самар түүх гэсэн иргэд хил зөрчих үйлдэл олноор гаргадаг байна. Тодруулбал, өнгөрсөн онд 500 гаруй иргэн зөвшөөрөлгүйгээр самар түүж байгаад хилийнхэнд баригдсан, тэдний 100 орчим нь хилийн зөрчил гаргасан юм байна. Уг зөрчлийг манай улсын тал ч, оросын тал ч нисдэг тэргээр хянахаас өөрөөр таслан зогсоох боломжгүй байдаг аж. Тиймээс тухайн нөхцөл байдлыг УИХ-ын гишүүдэд бодитоор харуулж, хилийн хяналт хийхэд ашиглах дрон, тоног төхөөрөмжийн дэмжлэг хүсэхээр гишүүдийг заставтаа авчирсан” гэх мэдээлэл байна.
3 comments
Арай ч дээ бүгд мэднэ. Арьс хамгаалсан хариулт
Гишүүдээс илрэхэд яагаад болдоггүй юм_ албан ажлаар яваад хүн өвдөх эрх байхгүй юу
Nisdeg tergend yahaaraa jolooch xvn xvns joloodood yavdag bilee tend chin mashin ochix bolomjgvi gedeg bish bilvv