Сайд тогтдоггүй гэгддэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинэ томилгоог өнөөдөр /2022.01.18/ хийж, Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тангараг өргөх гэж байна.
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг өчигдөр /2022.01.17/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Сайдын суудлаасаа буусан Н.Уртнасангийн хувьд Ерөнхий сайдынхаа “чихнээс хонх уясан” сайдын нэг байлаа. Тэрбээр “Ерөнхий сайд шударга, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бүх шатанд хариуцлага тооцох эрүүл зарчим, жишиг тогтоох нь төрийн алба хашиж буй хүн бүрт үүрэг хариуцлагаа ухамсарлах зөв хандлага гэж ойлгох ёстой. Өнөөдөр гарсан шийдвэртэй холбоотой үүнээс өөр тайлбар үгүй” гэв