Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима өнөөдөр манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзах юм. Уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох аж.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд хийж буй анхны албан ёсны айлчлал маргааш өндөрлөх юм.