2022-01-17 11:001min04

Салсан нөхөртөө зодуулж нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ

fb3e37_28161993_858930104313563_6513469161015114592_o_x974

Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй бусдад зодуулж нас баржээ. Тодруулбал, 39 настай эмэгтэй Ш нь салсан нөхөр болох 31 настай М-д зодуулж нас барсан байж болзошгүй байна.

Сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ талийгаачийн гэрт орж, зодсон аж.

Урьдчилсан байдлаар талийгаачийн нүүр, эрүү, толгойн хэсэгт мохоо зүйлээр олон удаа цохисноос амь хохирсон байж болзошгүй байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.