2022-01-15 10:471min05

Н.Уртнасан сайдыг ТНБД Д.Ганболдтой нь чөлөөлөх үү?

269703073_410681453821704_3847486635685419778_n

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн утаа хуучин шигээ гамшгийн хэмжээнд хүрч,  олны анхаарал татах сэдэв болоод байна.

Тиймээс албаны хүмүүс утаа ихэссэн шалтгаан нөхцлийг тогтоохоор дээр дооргүй арга хэмжээ авч, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, яаралтай арга хэмжээ авах чиглэлийг Н.Уртнасан сайдад өгчээ.  Хэрэв асуудалд дорвитой шийдэл, өөрчлөлт гарахгүй бол  сайдыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдтой нь чөлөөлнө гэж яригдсан гэх мэдээлэл байна.

Ямар сайндаа л БОАЖ-ын сайд Н.Уртнасан айлуудыг утаа гаргадаг өөр ямар нэг зүйл түлээд байна гэх хардлагаар өөрийн биэр явж шалгасан төдийгүй дрон нисгэж, утаа гаргаж байгаа айлыг илрүүлнэ гэж ярьсан нь ихээхэн анхаарал татаад байна.