Хууль эрхзүйЭлектрон тамхи: Хавдар үүсгэгч химийн нэгдэл, хогийн ургамал устгах хорны найрлагатай байдаг2022-01-15 12:291minЦагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Vape буюу электрон тамхинд агуулагдаж буй бодисуудын талаарх ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд суурилж сэрэмжлүүлэг гаргажээ. Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна. Үүнд: Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй. Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис. Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай. Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис. Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна. Эх сурвалж: ЦЕГ