Хөрөнгийн санхүүгийн зах зээлд сүүлийн таван жилд гараагүй өндөр өсөлт тохиолоо. Ялангуяа хүнс үйлдвэрлэгч, хувьцаат компаниудын ашиг ихээхэн өссөн байна. Үүнд “Түмэн Шувуут” 300 гаруй, “Сүү” 200 гаруй, АПУ 100 гаруй, “Монос хүнс” 30 гаруй хувь гэх мэтээр өсжээ.