Хятад улс коронавирусийг маш хатуу аргаар арилгахаар хичээн ажиллаж, Omicron омгийн халдвар тэг ковидын стратегийг боломжгүй болгоно гэж анхааруулж байгаа ч энэ бодлогоо үргэлжлүүлсээр байна.
COVID-19-тэй хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг гэрт нь тусгаарлахын оронд давчуу зайтай металл хайрцаг эгнүүлсэн хөл хорионы лагерьт хорьж байгааг Daily mail-д мэдээлжээ. Хятадад Аньян, Южоу, Сиань хотуудад хөл хорио тогтоосноор одоогийн байдлаар 20 сая хүн гэртээ хоригдож, хоол хүнсээ авахаар гэрээс ч гарах эрхгүй болоод байна. 5,5 сая хүнтэй Аньян хот л гэхэд даваа гарагийн оройноос хөл хорионд орсон нь омикроны хоёр халдвартай холбоотой.
Хөл хорионд орсон хотууд дотор коронавирусийн халдвартай гэж сэжиглэгдсэн мянга мянган хүнийг лагерьт шилжүүлж байна. Сиань хотод ийм лагерьт очсон хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, тэр ч бүү хэл өндөр настнууд ч байгаа аж.
Интернэтэд тавигдсан бичлэг дээрээс харахад хүмүүс модон ор, 00-той давчуу жижигхэн байранд 2 долоо хоногийг өнгөрүүлэхээс өөр аргагүй болоод байгаа гэнэ. Хоол хүргэдэг ажилчид нь хамгаалалтын хувцастай. Mingde 8 Yingli сразу цогцолбор байрны иргэдийг нэгдүгээр сарын 1-ний шөнө дундын үед гэрээсээ явж, хөл хорионы төвд байршуулахыг шаардсан гэжээ. Гэрчүүд энэ байранд 30 автобустай хүн ирсэн гэсэн бол зарим нь 1000 хүн авчирсан гэжээ.