Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталжээ.
Энэ дагуу цаашид тус комиссыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргалахаар болсон байна.
Үүнээс өмнө Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан орлогч даргаар нь ажиллаж байв.
Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цөмийн энергийн комиссын дүрэмд заасны дагуу Ажлын алба нь
- Цөмийн технологийн бодлогын газар
- Цөмийн аюулгүй байдлын бодлогын газар
- Тамгын газар
- Гадаад хамтын ажиллагааны хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж иржээ.