Эрчим хүчний сайд Н.Тавинбэх утааны асуудлаар байр сууриа хэвлэлд өглөө. Тэрбээр хэлэхдээ “Агаарын бохирдол, утаа нэмэгдсэн нь үнэн. Засгийн газраас Н.Уртнасан сайд бид хоёрт долоо хоногийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгсөн. Иргэд түүхий нүүрс түлж байгаа эсэх, түлшний чанарыг шалгах зэрэг чиглэлд ажиллана. Технологийн алдаанаас болж агаарын бохирдол нэмэгдсэн гэдэг худал. Ташаа мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй байна. Түлшний үйлдвэрлэл, түгээлт хэвийн. Чанар стандарт хэвийн гэж гарч ирсэн. Түлшний чанар хадгалалт, тээвэрлэлтээс шалтгаална. Түлшний хэрэглээ өссөн нь утаа ихэссэнтэй холбоотой. Энэ маргашгүй үнэн” гэв.
1 comment
Утаа ихэсэнэ гээд галаа түлэхгүй даараад суух хэрэг үү хуцдаг муу ацнууд вэ хэдий ч түлсэн утаа бага гардаг түлшээ хийцгээ