Австралид Coles супермаркетуудын сүлжээ зарим бараагаа хязгаартайгаар худалдаж эхэлжээ. Коронавирусээс болоод зарим бараа бүтээгдэхүүний хомдсол үүссэнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авчээ.
Шинэ дүрмийн дагуу нэг худалдан авагч нэг уут ариун цэврийн цаас, хоёр боодол парацетамол, хоёр уут тахианы цээж мах, мөч, түүнчлэн хоёр уут гахайн татсан мах, хоёр уут зайдас худалдан авах боломжтой.
“Энэ хугацаанд тэвчээртэй байгаа худалдан авагчдадаа талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ манай ажилтнуудад эелдэг, хүндэтгэлтэй хандаж, шаардлагатай гэсэн зүйлээ л авахыг хүсэж байна” гэж Coles супермаркетын сайтад мэдээлжээ.
Австраличууд дэлгүүрүүдийн хоосон лангууны зургийг олон нийтийн сүлжээгээр цацаж, Ногоон тивийн иргэд тэр хэрээр сандралдаж эхлээд байна. Австралийн төрөөс нөхцөл байдал хэвийн болоход нэг сар орчим болно гэжээ.