Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд өчигдрөөс эхлэн Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулан ажиллуулж хоёр улсын хил дундын “0” цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн.
Тэгвэл өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан байна. Эдгээр нь хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа аж.