Засгийн газрын хуралдаанаас гарсан эхний шийдвэрүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд үүнд хамаарахгүй. Үүнээс бусад аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтуудыг гурван жилийн хугацаатай зогсооно. Тухайлбал, хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн гомдол мэдээллийн дагуу тухайн байгууллагад хяналт шалгалт хийнэ. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа боловч нөгөө талдаа төр шалган туслах чиг үүрэг хадгалагдаж үлдэж байгаа гэдгийг онцолъё” гэлээ.
1 comment
Tatvar niigmiin daatgaliig boliulaagui bol hereggui huuli buh daramt tatvar deer l bga shu de, hudlaa show uzuulehee bolichih