Дархан-Уул аймагт сар шинийн баяр тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа. Уг асуудлаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал:
“Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт дотор нутгийн зөвлөл, ААНБ-уудын ахмадаа хүлээж авдаг хүндэтгэлийн үйл ажиллагаанууд хийгдэхгүй гэж ойлгож болно. Нийт иргэд та бүхэн сар шинийн баярыг өргөн хүрээнд биш цомхон гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, аль болохоор ахмад настан, айлаар хэсэхгүй байх уриалгыг Аймгийн Онцгой Комиссоос дэвшүүлж байна” гэжээ.
1 comment
Мэдрэмж чадал зохион байгуулалт сайтай иргэдээ гэсэн сэтгэлтэй даргатай бх гоё юмөө атаархаж үхлээ манай орхон аймаг таг дүлий даргатайшд