Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 5,380,649 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс
- I тунд 2,267,296,
- II тунд 2,166,817,
- III тунд 946,536 хүн тус тус хамрагджээ.
Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 5,417 иргэн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн бол хоёр дахь тунг 261, эхний тунг 160 хүн тус тус хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 28.9 хувьд хүрсэн байна. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 49.4 хувийг эзэлж байгаа юм. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.