Сүүлийн үед Казахстан улс нөхцөл байдал ширүүн байна. Тус улсад амьдардаг монголын иргэн Ч.Пүрэвсүрэн цаг үеийн талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
1 сарын 6
Ч.Пүрэвсүрэн: – 1 сарын 6. « бидний элэг зүрнээс уяатай Алма-Аты хот руу маань гадаад, дотоодын нийлсэн 20000 (хорин мянган) сайн бэлтгэсэн, өндөр зохион байгуулалттай террорист-алан хядагчид, лалын хэт даврагч-радикалууд, дээрэмчид, эрүүгийн элементүүд нийлэн 6 удаа давалгаалан дайрлаа.
Мөн бусад 11 том хотууд руу маань яг нэг цагт ингэж халдлаа. Тэд ямарч улс төр эдийн засгийн шаардлага тавилгүй, учир зүйгээ хэл амаар ололцох боломж ч өгсөнгүй манай төрийн засаг захиргааны байр барилга, бүх ТВ-үүдийн офис, прокурорын газар, цагдаагийн удирдлага, хэлтэсүүд, банкнууд руу хүний олноор дайран нэвтрэн орж дээрэмдэн бусниулж, галдан шатааж байна.
Тэдний өөдөөс үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа цэргийнхэн руу сүрэглэн дайрч зэрлэгээр зодож гэмтээж, алж байна. Тэднийг минь хувцасыг нь тайлан доромжилон, нүцгэнээр нь гудамжаар тууж явуулан, охидуудыг минь барьж авч хүчиндэж байна. байна.
Одоо Улсыг Аюулаас хамгаалахын академи руу, цэргийн комендатур луу дайрч байна. Тэд цэргийн дунд сургуулийн сонсогч 2 сайхан хүүгийн хоолойг огтолж, толгойг нь биеээс нь салган шидэн зэрлэгдэж хүний ёсонд байхгүйгээр аашилж байна.
Иймээс энэ ноц аюултай байдлыг таслан зогсоохын тулд би цэрэг цагдаагийн бүх хүчнийхэнд дээрэмчид руу урьдчилан сануулахгүйгээр шууд буудах устгах эрх, үүрэг өглөө! Гэтэл барууны зарим улсын зүгээс энэ алуурчидтай гэрээний ширээний ард сууж хэлэлцэн тохир гэж уриалж байна. Ямар их тэнэглэл вэ, бага л тэнэгтээрэй! Би гэмт хэрэгтэн, алуурч дээрэмчидтэй юм ярихгүй, зөвхөн устгах л болно гэв. Та нар минь элдэв хатгалага, хуурамч фейк мэдээ, уриалгад авталгүй, гэрээсээ гаралгүй байхыг хүсье гэжээ.
Ингээд 6-ны өдрөөс эхлэн ОДКБ( Аюулгүй Байдлын Хамтын Гэрээ) цэргийн байгууллагын гишүүн Армен, Киргиз, Тажикстан, Беларусь, Орос улсуудын армийн тусгай хүчнийхэний 2500 дайчидын эхний хэсэг бүх техникийг ачсан Ил-76, Ан-Руслан гэдэг ачааны аварга том онгоцууд Алма-Атын аэропортод буунгуутаа л хамгаалах обьект руугаа явж байлаа. Нийт 120 нислэгээр 3 хоногт зөөж авчирлаа. Оросын болон бусад орны армийнхан орж ирсэн мэдээг сонсоод олон улсын дээрэмчидийн хулхи бууж, Ерөнхийлөгчийн Ордонг эзлэх гэж байсан ородлогоо зогсоожээ. Ингээд 1 сарын 6-9 хүртэл Алма-Ата хотыг дээрэмчидээс цэвэрлэх ширүүн байлдаан явагдаж одоо террористууд хотоос шахагдан гарч жижиг суурингуудад бүгэж, зарим нь хил гарч зугтах гэж оролдож байна.
– Энэ хугацаанд алан хядагчид 500 машин, 38ш гал унтараах машин, 3 ш түргэн тусламжийн машиныг зогсоон шатаажээ. Цагдаа цэргийнхэнээс 17 залуусыг алж, 1300 залууг шархадуулжээ. Одоогийн байдлаар дээрэмчидээс 28-ыг алж,26-г шархадуулан 8000-ыг баривчилж хориод байна Казахстан даяаар. Өнөөдөр 1 сарын 10-ыг улс даяаар гашуудлын өдөр болгон зарлаж эрэлхэг хүү нараа сүүлчийн замд нь үдэж, гашуудацгааж байна.
– Энэ хугацаанд дээрэмчид 1300 компани, байгуулагын бизнес, хөрөнгөнд халдан бусниулж нийт 215 сая $ -ийн гамшиг учруулаад байна. Казахстан улсын эдийн засагт учруулсан нийт уршиг нь 3 млрд $ гэж одоогоор тооцож байна.
-Мөн 5-нд экс-ерөнхийлөгч Назарбаев ҮАБЗ-ийн даргын ажлаасаа татгалзаж Ерөнхийлөгч К.Токаев дарга нь болсоноор том «цэвэрлэгээ»эхэлсэн. Улсын Аюулгүй Байдлын Газрын (КНБ) дарга Карим Масимов-ыг эх орноосоо урвасан гэж баривчлан хорилоо, мөн 2 туслахыг нь халав. ҮАБЗ-ийн хоёр нарийн бичнийн даргыг халав. Төрийн нарийн бичгийн даргыг солив. Стратеги төлөвлөлтийн газрын даргыг халав…. г.м…
Ер нь бол Сири, Афган, Украйн, Арабын орнуудаас ийм олон тооны дээрэмчид дээрээсээ Аюулгүй байдлын газрын том халхавч, урвалт байхгүй бол хил давж орж ирэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой гэж ярьцагааж байна. Бас яагаад шашны хэт даврагч нарын «унтаа үүрүүд» ийм олноороо бий болж удаан хугацаагаар эхлэх команд хүлээн өргөжин тэлсээр байсаныг мэдээгүй байв, эсхүл мэдсэн ч нууж байв уу гэдэг асуудлуудыг Ерөнхийлөгч тавьж байна.
-Өнөөдөр болсон ОДКБ-ийн орнуудын Ерөнхийлөгч нарын видео-хуралдаан Ерөнхийлөгч К.Токаев «Манай улс түүхэндээ анх удаа олон улсын террористуудын гэмт халдлагад өртлөө. Тэд Казахстан улсын төрийн засаг захиргааг эзлэн авч, төрийн эргэлт хийх тодорхой зорилготой байсан. Тэд Нур-Султанд очих гэж байжээ. Тэд манай Үндсэн хуульт төрт улсыг минь нурааж, үндэсний тусгаар тогтнолыг минь сүйрүүлэх ородлого хийлээ. Тэд маш нарийн зохион байгуулалттай, нэг командаар нэг том төвөөс удирдагдан ажиллаж байв. Тэдэнд орчин үеийн транкерийн холбооны хэрэгсэл, мэргэн буудагчийн винтовууд болон гадааадын цэргийн лагерьт бэлтгэгдсэн олон зөвлөхүүд, хөлсний боевикууд байлаа. Тэд үхсэн, шархадсан хүмүүсээ заавал түүж авч байгаа нь болон довтолгоо яаж хийж, яаж сошиал-аар хүчтэй фейк мэдээ тарааж, ухуулж байгаа зэрэг нь «арабская весна» өнгөт хувьсгалуудад оролцсон боевикуудийн төрх, гарын үсэг гэдэг нь илт байлаа» гэж хэлэв. Бас бусад орны бүх лидерүүд Казахстан улс гадны, олон улсын террорист халдлагад өртөж, тусгаар тогтнолоо алдах аюулд учирсан гэж үзэн улс тус бүрийн парламентууд 5-ны шөнө шуурхай хуралдан Казахстан улс руу энхийг сахиулах цэргээ илгээх тогтоол гаргасан гэж хэлж байлаа. Одоо бид манай байгууллагын гишүүн энэ орнуудад өнгөт хувьсгал хийх ийм халдлагыг ингэж хамтдаа таслан зогсоож байх болно гэцгээв. Путин, Лукашенко нар «бид тусгаар тогтносон Казахстан улсын Ерөнхийлөгчийн хүсэлт урилгаар, гэрээний дагуу энхийг сахиулах гэж ирсэн шүү, энэ тухай бүх бичиг баримтаа журмын дагуу НҮБ, НАТО-гийн удирдлагад явуулсан» гэв.
….Яг одоо бол хүнсний дэлгүүрүүд онгойж, мобил утасны банкны үйлчилгээ хийгдэж, карт уншиж, бензин колонкууд нээгдэж амьдрал хэвийн хэмжээндээ орж эхэлж байна.
– Би нь гэр бүлийнхээ хамт дажгүй сайн байнаа. Интернетээс өөр дутагдах гачигдах юм алгоо. Бид энд 24 жил амьдарч байгаа болхоор эндэхийн хүмүүсийг нилээн сайн мэднэ дээ, тийм болхоор энд ард түмэнд нь төр засгаа эсэргүүцэж босоод байх эдийн засгийн болон нийгмийн шалтгаан байдаггүй дээ. Тэр газ хийн үнэ нэмсэн асуудалаас болж энэ байдал үүссэн гэдэг бол дээрэмчид бэлтгэсэн пиар байсан шүү. Үнийг чөлөөлөөд 1 хоног болоо ч үгүй, шинэ жилийн амралт дуусаагуй байсан үед тэр нэмсэн гэх инээдмийн жоохооон үнэ эдийн засагт яаж нөлөөлөхийг ард түмэн мэдэх ч арга байгаагүй шүү! Тэр бол үлгэр.
– Жич: (миний өмнөх постны доор намайг доромжилсон, тааж гүтгэсэн элдэв коммент бичсэн нөхдүүдэд хэлэхэд: би архи пиво амсалгүй 24 жил болж байгаа эрүүл монгол гар шүү! . Би тэгж та нарын бичиж байгаа МАНамын төлөө хөлсөөр юм бичиж архины мөнгөө олж эргүүтэх ядарцан амьтан биш, санхүүгийн эрх чөлөөтэй гар шүү! Тэгээд ч энд Казахстаны үйл явдалд МАН ямар хамаатай билээ… ? Ккк. Мэдлэг боловсрол чинь хүрвэл ХАБАР 24, РОССИЯ 24, МИР 24 сувгуудийг хайж олоод мэдээнүүдийг нь уншаарай!)
1 comment
Бодит мэдээлэл өгсөн Пүрэвсүрэн танд гүнээ талархаж байна!