Омикроны дэгдэлтээс болоод дор хаяж 3 сар хүнд байна гэж ДЭМБ-ын COVID-19-тэй тэмцэх тусгай мэргэжилтэн Дэвид Набарро анхаарууллаа.
“Энэ вирусийн онцлог нь хуримтлагдаж байгаад дараа нь огцом өсөж, дараа нь унаж, тэгээд дахин өсдөгт байна. Ийм байдал 3-4 сар тутамд ажиглагдаж байна” хэмээжээ.
Түүнчлэн тэрбээр Омикроноос гадна өөр хувилбарууд ч гарч болзошгүй гэжээ. Учир нь вирус хөгжсөөр байгаа гэнэ.
Үүнээс гадна Набарро баруун европын эрүүл мэндийн албадыг өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай тэмцэж чадах бол бусад орнуудын эмнэлгийн байгууллагууд хэт ачааллыг тэсэхгүй гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
“Нэг ч улс орон томоохон хязгаарлалт тогтоох боломж алга. Ялангуяа ядуу буурай орнууд. Гэтэл ойрын 3 сар дор хаяж хүндрэл үүсэх магадлалтай байна” гэжээ.
Эрдэмтэд супермутант вирус гарах эрсдэлтэй талаар энэ сарын 8-нд анхааруулсан юм. Коронавирус амьтны орчинд орсныхоо дараа хэд дахин хүчтэй мутацлагдаж, “супермутант” болон хувирах бөгөөд өвчний шинэ дэгдэлт үүсгэж болзошгүй гэжээ. Тиймээс өдгөө “омикрон” омгоор коронавирусийн цар тахал дуусна гэж тайвширч суух цаг биш гэж тэд анхааруулсан аж.