COVID-19-ийн дэлхий нийтээр тархаад буй «Омикрон» хувилбар нь дархлаа султай хүмүүст илүү аюултай болохыг Хятадын вирусологич Жан Вэньхун мэдэгджээ.
Вэньхун бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр «Омикрон» нь Хятадын зарим хэвлэлүүдээр бичиж буй шиг хүнд томуу төдийхөн зүйл биш гэнэ. Тэдний явуулсан судалгаагаар хүний дархлааны систем энэ омгоор үүсгэгдсэн өвчинтэй тэмцэж чадах бөгөөд үхлийн аюул бага ч тайвширч болохгүй гэнэ. Ялангуяа дархлаа султай хүмүүст омикрон омог илүү аюултай гэжээ.
Тиймээс дэлхийн улс орнуудын засгийн газар хүн амаа үргэлжлүүлэн вакцинжуулж, хэрэгцээтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх нөхцөлөө сайжруулах ёстой гэжээ. Ингээд дархлааны том хаалт бүрдсэний дараа хилээ нээж болно гэжээ.
“Хэрэв эмнэлгийн нөөц бололцоо сайн биш бол омикрон хүмүүсийг нэг нэгээр нь авч явсаар байх болно” хэмээн вирусологич анхааруулсан аж.
Энэтхэгийн эрдмэтэн Анимеш Арья COVID-19-ийн Омикрон омог хүүхдүүдэд илүү аюултай байж болзошгүй гэж ням гарагт мэдэгдсэн. Учир нь хүүхдүүдийн амьсгалын давтамж томчуудынхаас их байдаг тул илүү өртөмтгий гэжээ.