УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлага орон нутаг бүрд өөр өөр байдаг. Зарим газар дэд бүтэц чухал, зарим газар шинэ сургууль хэрэгтэй, зарим газар цэцэрлэг хэрэгтэй. Зарим газар аялал жуулчлал хөгжүүлчихвэл орлого нь өснө гэж үзээд янз бүрийн л хөрөнгө оруулалтын санал ирүүлдэг.
Засгийн газар үүнийг нь үзэж байгаад журамдаа нийцүүлээд эрэмбэлээд төсөвтөө тусгаад УИХ-д өргөн мэдүүлдэг. УИХ-ын гишүүд санал гаргаад хөрөнгө оруулалтыг нэмдэг, хасдаг. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хөрөнгө оруулалт байдаг нь үнэн. Богд Зонхов төслийг нэрлэж болох юм. Энэ бол завхрал.