Онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн 7000 иргэн хандсанаас 200 гаруй нь бүртгүүлсэн

2022-01-10 18:20
61dbb7920176dd67a5f276fd

Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд www.ulaanbaatar.mn сайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа.