Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны “Задгай”-д байрлах эмийн үйлдвэрийн агуулахад химийн бодис алдагдсан байна. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 02:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу Үндэсний Аврах бригадын алба хаагчид 04:15 цагт очиж “Газ тек TG-1” багажаар хэмжилт хийхэд 2.5 ppm “Цианамид” алдагдсан байсныг усаар саармагжуулж, өрөө тасалгааны цонхыг онгойлгож агаар сэлгэх арга хэмжээ авсан байна. Мөн өдрийн 09:00 цагт дахин хэмжилт хийхэд тус үйлдвэр дэх агаарын найрлагад “Цианамид” илрээгүй талаар ОБЕГ мэдээлэв.