2021 онд шинэчилсэн халамжийн журмаар 200-гаас дээш малтай өрхийг хүнсний талон олголтоос хассан. Харин дээрх дэмжлэгийг авч байгаа хүмүүст тодорхой болзол, шаардлага тавьсан байна.
Үүнд хүнсний талонд хамрагдах хугацааг хоёр жил болгож энэ хугацаанд хоёр удаа сургаж, ажилд зуучлах аж. Иргэн эхний удаад ур чадвар болон бусад зүйлээс шалтгаалж татгалзаж болно. Тэгвэл дахин нэг удаа санал тавих бөгөөд тэр үед дахин татгалзвал төр үүрэг хүлээхгүй. Хүнсний талон олгохгүй. Гэхдээ үүн дээр ялгавартай хандах ба хүнс тэжээлийн дэмжлэг, төрийн халамж үйлчилгээ авах шаардлагатай ахмад, өнчин хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй зорилтот хүмүүст хамааралгүй юм.
Мөн Хүнсний эрхийн бичиг олгох журмыг шинэчлэн баталж гэрээт дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг 235 мянга орчим хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цахимжуулжээ.