2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,583,795,181.47 төгрөгийн үнийн дүн бүхий 2,330,689 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт” ХК (ERS+14.99%), “Би ди сек” ХК (BDS+13.21%), болон “Мандал Даатгал” ХК (MNDL+12.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -10.79%), “Шарын гол” ХК (SHG-5.88%) болон “Монинжбар” ХК (MIB-5.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 63,065 ширхэг нэгж эрх 31,537,694 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 ширхэг үнэт цаас 1,470 доллараар арилжигдсан байна. Мөн компанийн багцын арилжаанд нийт 1,729,698 ширхэг үнэт цаасыг 392,641,446 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.82 хувиар буурч 43757.00 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,054,586,891,614.77 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ