НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Говь-Алтай аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт байгууламжийн ажлуудыг ЗДТГ-аас танилцууллаа.
Энэ хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн суманд усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн аж. Тухайлбал, сумын төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэгт халуун ус, худаг, ариун цэврийн байгууламж, дулаалгын ажлыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар, шинэлэг шийдлийг сонгон хийж гүйцэтгэсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Говь-Алтай аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт байгууламжийн ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна.