Сар шинийн баярыг тохиолдуулан ХААН Банкны Thanks point урамшууллын аян 2021 оны 2-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилж буйг дуулгахад таатай байна. Урамшуулалт аяны хүрээнд харилцагч та сонгогдсон байгууллагуудад ХААН Банкны бүх төрлийн кредит карт, Priority, Signature дебит картаа уншуулан худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнг оноо болгон хуримтлуулах боломжтой. Ийнхүү картандаа оноо цуглуулснаар оноогоо газар дээр нь шууд зарцуулан тухайн дүнд нь нийцсэн бараа бүтээгдэхүүн авах боломжтойгоос гадна эсхүл сонгогдсон бусад байгууллагаас хүссэн бараагаа авахдаа онооноосоо хасуулж, үнийн дүнгээсээ хөнгөлүүлэх эрхтэй болно гэсэн үг юм.
Аяны хугацаанд та 500,000 хүртэлх оноо цуглуулах боломжтой бөгөөд 1 оноо нэг төгрөгтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, та 1,000,000 төгрөгийн үнэтэй цахилгаан бараа авсан тохиолдолд картанд тань үнийн дүнгийн 30 хувь буюу 300,000 оноо хуримтлагдах бөгөөд та энэ оноогоороо сонгогдсон байгууллагуудаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ авч болно. Эсвэл энэ дүнгээс илүү үнэтэй өөр зүйл нэмж авах тохиолдолд 300,000 оноогоо хасуулаад худалдан авна гэсэн үг юм.
Энэхүү урамшуулалт аяны хүрээнд ХААН Банктай хамтран ажиллаж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын жагсаалттай энд дарж танилцаарай.
Хэрэв та шинээр кредит карт захиалах бол энд дарж захиална уу.
Харилцагч та худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Та сонгогдсон байгууллагуудын ХААН Банкны бүх төрлийн кредит карт, Priority, Signature дебит картаа уншуулан худалдан авалт хийснээр оноо хуримтлуулж эхэлнэ.
- 2022 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэл оноо цуглуулах боломжтой бөгөөд цуглуулсан оноогоо 2-р сарын 10-ны дотор сонгогдсон байгууллагууд дээрээ зарцуулах боломжтой болно.
- Харилцагч эзэмшиж буй картын тооноос үл хамааран, аяны хүрээнд хамгийн ихдээ 500,000 оноо цуглуулах боломжтой.
- Аяны хүрээнд ХААН Банкны картын лояалти хөнгөлөлт давхар тооцогдохгүй, харин тухайн байгууллагаас зарласан хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
- Сонгогдсон байгууллагууд дээр зөвхөн картаараа очиж худалдан авалт хийсэн тохиолдолд оноо тооцох бөгөөд Pass ухаалаг түрийвч болон е-коммерс худалдан авалтад оноо тооцохгүй болно.
*Харилцагч та кредит карт шинээр захиалж авсан бол идэвхжүүлснээс хойш 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх үүсэхийг анхаарна уу. Интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан картаа идэвхгүй болгосон бол картаа идэвхтэй төлөвт шилжүүлснээс 24 цагийн дараа мөн урамшуулалд хамрагдах эрх нээгдэнэ.
Харилцагч та урамшуулалт аяны хугацаанд картандаа хэдэн оноо хуримтлагдсаныг шалгах, хаана зарцуулах, хэр хэмжээний хөнгөлөлт эдлэхээ нягтлахыг хүсвэл Thanks.mn аппликэйшнийг гар утсандаа татаж суулгаарай. Тус аппликэйшнд Интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэх боломжтой. Шинээр гар утсандаа татаж суулгах бол App store, Playstore, AppGallery Store-оос Thanks.mn гэж хайх, эсвэл дараах QR кодыг уншуулаарай.