Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй есөн гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгав.Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 500 хэрэг шалгагдаж байна.