Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс 44 настай Дональд Жр, 40 настай Иванка нарыг гэр бүлийн бизнесийнхээ төлөө хийсэн луйврын хэргийн мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөх шаардлагыг хүргүүлжээ. Гэвч Дональд Трампын хоёр хүүхэд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөөс татгалзжээ.
Дональд Жр, Иванка нарт зээл авахдаа өөрийн хөрөнгийн үнийг банкуудад хэтрүүлэн мэдүүлсэн гэх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Гэсэн ч Трампын өмгөөлөгчид Нью-Йоркийн Ерөнхий прокурорыг АНУ-ын Ерөнхийлөгч асан болон түүний хүүхдүүдээс байцаалт авахыг зогсоохыг оролдож мэдүүлэг өгөх хүсэлтийг хүчингүй болгохыг шүүгчээс хүсээд байгаа аж.
Ноён Трамп өнгөрсөн сард Нью-Йоркийн Ерөнхий прокурорыг шүүхэд өгч, Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхий прокурор Бүгд найрамдах нам болон Трампын эсрэг улс төрийн зорилготой шулмын ан хийх гэж байна гэж буруутгаж байгаа юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Трамп байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг Трампын хүү 37 настай Эрик байцаагдсан байна. Дональд Жр, Эрик нар 2017 оны 1-р сард Трампыг Ерөнхийлөгч болох үед Трампын байгууллагын санхүүгийн ахлах ажилтан Аллен Вайссельбергтэй хамт компанийг нь удирдаж байсан бол Иванка Цагаан ордны ахлах зөвлөх болохоосоо өмнө Трамп Байгууллагад мөн ажиллаж байжээ.
Энэ талаар хатагтай Жэймсийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: “Хэн ч хуулиас дээгүүр байдаггүй тул бидний асуултад хариулж, үнэнийг илчлэх болно гэдэгт бид итгэлтэй байна хэмээн мэдэгджээ. Хатагтай Жэймсийн иргэний хэрэг нь тус байгууллагын бизнесийн үйл ажиллагааны талаар Манхэттенд үргэлжилж буй эрүүгийн мөрдөн байцаалтаас тусдаа юм байна.