НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ээлжит бус виртуал уулзалт нэгдүгээр сарын 7-нд болох гэж байна. Энэ уулзалтаар Орос, Украины асуудлыг хэлэлцэнэ гэж НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгескугийн хэлснээс иш татан Gazeta.ru мэдээлжээ.
Барууны орнууд Оросыг Украин руу түрэмгийлэх гэж байна хэмээн буруутгаж байгаа. Вашингтоны талыг баримтлагч хэвлэлүүд нэрээ нууцалсан эх сурвалжаас байнга иш татан, халдлагын төлөвлөгөө, цаг хугацааг зарлаж ирсэн. Энэ нь НАТО-гийн зэвсгийг ОХУ-ын хилийн ойролцоо байрлуулах шалтаг болж байна гэж Москва онцолжээ.
ОХУ-ын хилийн ойролцоо эвслийн хүчнийг бүрдүүлж, Оросын эсрэг мэдээллийн кампанит ажил эрчимжсэнтэй холбогдуулан Оросын Гадаад харилцааны яам НАТО болон АНУ-тай аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төслийг нийтэлжээ.
Баримт бичгүүдэд, тухайлбал, эвслийг дорно дахин өргөжүүлэх, хуучин ЗСБНХУ-ын орнууд үүнд орох гэж буй гэсэн асуудлыг үгүйсгэжээ. Уг төсөлд мөн эвслийг Украин, Зүүн Европ, Өвөр кавказ болон Төв Ази дахь аливаа цэргийн үйл ажиллагаанаас татгалзахыг тусгасан байна.
НАТО 1990-ээд онд зүүн тийш тэлэхгүй гэсэн амлалтаа таван удаа зөрчиж байсан тул Москва хууль ёсоор баталгаажсан аюулгүй байдлын баталгааг шаардаж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцолжээ.