Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Түлшний үнэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрчлөлт орохгүй.
Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байна. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулах юм байна. “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 22.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь Сар шинийн баяр өнгөртөл хүрэлцэнэ хэмээн тооцоолж байгаа аж.