Д.Кёкүшюзан Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч хүндэтгэн үзэх зарим шалтгааны улмаас хойшлуулжээ.
Өнөөдөр (2022.01.04) 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцсон тул шүүх хурлыг хойшлуулжээ.
Мөн шүүгД.Кёкүшюзан Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, дэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанууд мөн хурал хойшлоход нөлөөлж, шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт дахин товложээ.
Ингэхдээ шүүхээс шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
2019 оны хавар Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нартай хамтран гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан.
Тэд 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй. Энэ нь зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байсан юм.