Коронавирусын талаар ташаа мэдээлэл тараасан хэргээр Фэйсбүүк олон нийтийн сүлжээ АНУ-ын Конгрессын нэр хүндтэй гишүүн Маржори Тэйлор Гринийн хаягийг хаасан талаар Грин мэдэгджээ.
Өмнө нь олон нийтийн Твиттер сүлжээ Гринийн хувийн хаягийг мөн л коронавирусын талаар ташаа мэдээлэл тараасан хэрэгт буруутган тодорхойгүй хугацаагаар хааж байсан юм.
Өмнө нь Твиттер Бүгд найрамдах намын хаягийг удаа дараа хааж байсан бөгөөд тус намын улстөрчдийн хэд хэдэн нийтлэлийг “төөрөгдүүлсэн” хэмээн тэмдэглэж байв.
Грин өөрийн Telegram хуудсандаа Facebook-ээс ирсэн хаягыг нь 24 цагийн турш хаах тухай мэдэгдлийг нийтлээд Фэйсбүүк намайг Твиттер шиг цензурдаж байна. Фэйсбүүк, Твиттерт үнэн мэдээлэл, ташаа мэдээлэл гэсэн шалгуур тогтоох эрхийг хэн хариуцуулж өгсөн юм бэ хэмээн бичжээ
Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр, нийгмийн сүлжээ нь Грины маск зүүх, шинжилгээ өгөх, заавал вакцин хийлгэх зэрэг коронавирусын тархалтыг зогсоох арга хэмжээний талаар эргэлзэж буй бичлэгийг устгасан талаар мэдээлжээ.
Маржори Тейлор Грин нь Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг хуйвалдааны онолыг сурталчилж, импичмент зарлаж байснаараа алдартай. Тэрээр Байденыг авлигын хэрэгт буруутган Төлөөлөгчдийн танхимд импичментийн өгүүлэл өргөн барьж байсан. Мөн Байден өөрийн хүү Хантер Байдендаа Америкийн хамгийн том дайсан болох Орос, Хятадаас мөнгө татахыг зөвшөөрснөөр эрх мэдлээ урвуулан ашигласан” хэмээн мэдэгдэж байв.