ОХУ-ын Ард түмний найрамдлын их сургуулийн (РУДН) Халдварт өвчний тэнхимийн дэд профессор Сергей Вознесенский РИА Новости агентлагт цар тахал 2022 онд дуусах магадлалтай, 2023 он гэхэд нөхцөл байдал мэдрэгдэхүйц сайжирсан байна хэмээн мэдээлжээ.
Цар тахлыг зогсоохын тулд эрүүл мэндийн асуудлаас гадна санхүү, эдийн засаг, геополитикийн асуудлыг тогтворжуулах ёстой гэж Вознесенский тэмдэглэжээ. Мөн вакцинжуулалт нь COVID-19-ээс хамгаалах хамгийн найдвартай арга хэвээр байна хэмээжээ.
Үүнээс гадна ОХУ-ын Эрүүл мэндийн яамны тэргүүн Михаил Мурашко коронавирусын халдвар авсан хүмүүсийн дунд вакцин хийлгэсэн хүмүүсийн эзлэх хувь дөрвөн хувиас хэтрэхгүй байгаа талаар мэдэгдсэн байна.