Америкийн бизнес эрхлэгч, SpaceX болон Tesla компанийн тэргүүн Илон Маскийн хөрөнгө хоёр дахь удаагаа 300 тэрбум долларын босгыг давсныг Форбес сэтгүүл мэдээлэв. Тэрбумтнуудын мэдээллийг шинэчлэн гаргасан Forbes Real-Time жагсаалтаас харахад Маскийн хөрөнгө өдөрт 32.6 тэрбум доллараар нэмэгдэж, 304.2 тэрбум доллар болжээ.
2021 оны арваннэгдүгээр сард Теслагийн хувьцааны үнэ түүхэн дээд амжилт тогтоох үед Маск 300 тэрбум долларын хөрөнгөтэй анхны хүн болсон юм.
Өнгөрсөн аравдугаар сард тэрбээр 257.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр Форбес сэтгүүлийн түүхэн дэх хамгийн баян хүн болж байсан бол үүнээс өмнө Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос түүхэн дэх хамгийн их хөрөнгөтэй хүн гэж тооцогддог байсан бөгөөд түүний хөрөнгө 212 тэрбум долларт хүрсэн юм.