Хятад улсад манай гарагийн хүн амын 20% нь аж төрдөг. Гэтэл тус улс дэлхийн эрдэнэшиш, бусад үр тарианы нөөцийн талаас илүү хувийг нөөцөлжээ. Сүүлийн 5 жилд шар буурцаг, эрдэнэ шиш, улаан буудайн импортоо АНУ, Бразил бусад улсаас худалдан авалт хийснийхээ ачаар нэмэгдүүлж чадсан байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны урьдчилсан таамаглалаар Хятад улс 2022 оны эхний хагас гэхэд эрдэнэшишийн дэлхийн нийт нөөцийн 69%, цагаан будааны 60%, улаан буудайн 51%-ийг дангаараа эзэмших төлөвтэй байгаа аж.
Үхэр, гахайн мах, сүүн бүтээгдэхүүн, жимсний импорт ч хэд дахин өсжээ. Хятад улс түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний гол нийлүүлэгчдийг худалдан авч байна. Тухайлбал, Хятадын мах боловсруулагч томоохон корпораци Европын түншээ худалдан авсан бол сүүний томоохон компани нь Шинэ Зеландын сүүний нэртэй компанийг авч байгаа гэнэ.
Эх сурвалж: Mir24.tv