Хятадын Жиньши хотод ковидын хөл хорио зөрчигчдөд ичгүүрийн хонгил хэмээн нэрлэдэг арга хэмжээ зохион байгуулжээ.
Цагдаа нар хотын гудамжаар, хүмүүсийн дунд 4 хүнийг авч явсан байна. Тэд хүзүүндээ зураг болон нэрээ бичсэн пайз зүүн алхжээ. Хөл хорио зөрчсөн этгээдүүд амны хаалт, химийн хамгаалалттай хувцастай байсан бол цагдаа нар ч тусгай хувцас, бамбай зэрэгтэй байжээ.
Зарим цагдаа нар зэвсэгтэй явж байлаа. Энэ 4 хүнийг БНХАУ-ын хил цар тахлын улмаас хаалттай байх үед хууль бус хүмүүсийг зөөвөрлөсөн гэж буруутгажээ. Тэднийг олны өмнө харуулсны дараа гахай ачдаг ачааны машинд суулгаад, хаа нэгтээ авч явсан байна.
Олон нийтийн өмнө ичээх байдлаар залхаан цээрлүүлдэг үзэгдэл Хятадад ихэд тархсан. Гэвч 2010 оноос энэ үзэгдлийг халжээ. Хүний эрхийг хамгаалагчид энэ үзэгдэлтэй тэмцсээр болиулсан боловч цар тахлын улмаас дахин сэргээсэн аж.
Эх сурвалж: FOCUS