Африкт коронавирусын халдварын улмаас нас баралтын тоо өмнөх долоо хоногоос 72 хувиар нэмэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) долоо хоног тутмын эпидемиологийн мэдээллийн товхимолд дурджээ.
Дэлхий даяар COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлтэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан байна. Харин энэ үзүүлэлт Зүүн өмнөд Ази (9%) болон Америкт (7%) өсчээ. Дэлхийн бусад орнуудад COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо буурсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногт ээлхийн хэмжээнд коронавирусын халдварын 5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Америк тивд өвчлөл нэмэгдсэн 39%, халдварын шинэ тохиолдлын тоо долоон хувиар нэмэгджээ. Бусад бүс нутагт өвчлөл долоо хоногт буурсан эсвэл бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд COVID-19-ийн өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 11%-иар өсчээ. Цар тахлын нийт хугацаанд дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын 282.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчний улмаас 5.4 сая гаруй хүн нас баржээ.