Арваннэгдүгээр сард шинээр олгосон зээл өмнөх сараас 298.3 тэрбум төгрөгөөр өсөж, эргэн төлөгдсөн зээл 130.2 тэрбум төгрөгөөр буурчээ.
Шинээр олгосон зээлийн 5.8 хувь буюу 140.5 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгожээ. Чанаргүй зээл өмнөх сараас 39.1 тэрбум төгрөгөөр өсөж, 2,007.8 тэрбум төгрөгт хүрлээ. Тодруулбал, уул уурхайн салбар 21.3 хувийг, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 19.4 хувийг, 14.6 хувийг барилга, 9.4 хувийг үл хөдлөх, 8.8 хувийг цалин, тэтгэврийн зээл тус тус эзэлж байгаа бөгөөд нийт чанаргүй зээлийн 8.0 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна. Чанаргүй зээлийн 74.0 хувийг, анхаарал хандуулах зээлийн 79.7 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна.