Монголбанкны мэдээллэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сард хувийн байгууллагад 1,077.0 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 12.3 хувь буюу 132.6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл гадаад валютаар олгогджээ.
Иргэдийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 97.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Иргэдийн зээлийг задалж авч үзвэл, өмнөх сараас тэтгэврийн зээлийн үлдэгдэл 70.7 тэрбум, ипотекийн зээлийн үлдэгдэл 60.0 тэрбум (МИК-д шилжсэн багцыг оруулснаар), худалдааны салбарын зээлийн үлдэгдэл 49.1 тэрбум, автомашины зээлийн үлдэгдэл 45.6 тэрбум, хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 25.8 тэрбум төгрөгөөр тус тус өсч, картын зээлийн үлдэгдэл 28.2 тэрбум, малчны зээлийн үлдэгдэл 7.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Арваннэгдүгээр сард иргэдэд 1280.2 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 0.6 хувь нь гадаад валютаар олгогджээ.